"Нээлттэй Улаанбаатар" хэвлэлийн хурал боллоо. Мэдээллийн үеэр "Богд Зонхова" цогцолборын бүтээн байгуулалттай холбоотой мэдээллийг өглөө. Энэ талаар "Тасганы овоо орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 2004 онд гарсан. Ерөнхий төлөвлөгөөгөөр бурхан багшийн сэрэг дүр, цэцэрлэгт хүрээлэн байхаар тусгагдсан. 2007 онд Гандан орчмын хэсэгчилэн ерөнхий төлөвлөгөө батлагдаад энэхүү хоёр ерөнхий төлөвлөгөөг нэгтгэн түүх, шашин, соёлын цогцолбор буюу аялал жуулчлалын бүс болгохоор төлөвлөгдсөн байсан. Соёлын яам, Засгийн газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу архитектур төвөвлөлтийн даалгавар, загвар зураг батлагдсан. Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгогдоогүй байсан. Энэ нь нийслэлээс бус Засгийн газраас зохион байгуулж буй ажил" гэв.
“Богд Зонхова“-ын барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгогдоогүй“
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.