Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Амарсайхан: Эгийн голын усан цахилгаан станцыг байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж ОХУ-ын тал үзэж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 9 секунд

ОХУ, Монгол Улсын Засгийн газар хооронд хийсэн уулзалтаар хөндөгдсөн асуудлаар Монгол Улсын Шадар Сайд С.Амарсайханаас тодрууллаа.

-ОХУ, Монгол Улс Засгийн газрын хооронд уулзалт болсон. Эгийн голын цахилгаан станцын талаар юу яригдав?

-ОХУ, Монгол Улсын Засгийн газрын хоорондын хуралдаан жил бүр болдог. Засгийн газар хоорондын хуралдаанаар хоёр улсын хамтын ажиллагаа, бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүд, худалдаа эдийн засгийг өргөтгөх, соёл, боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг олон асуудлыг хэлэлцсэн.

ОХУ-ын Засгийн газрын орлогч хатагтай Виктория хурлын үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өгсөн байдаг.

Нэгдүгээрт, эрчим хүчний салбарт хамтарч ажиллах, Гуравдугаар цахилгаан станцын өргөтгөлийг хийх.

Хоёрдугаарт, төмөр замын салбарыг хөгжүүлэх шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хангах,

Гуравдугаарт, газрын тосны бүтээгдэхүүний салбарын хангалт нийлүүлэлт, агаарын тээврийн шатахууныг нийлүүлэх, хөдөө аж ахуйн салбар гэх мэт асуудал яригдсан. Мөн хийн хоолойн төсөл хөтөлбөрийг өргөтгөх зэрэг олон асуудал яригдсан байдаг.

-Эгийн голын цахилгаан станцыг цаашид барихгүй гэсэн мэдээлэл гараад буй. Үүнд тайлбар өгөөч?

-Монгол Улс хоёр хөрштэйгээ гуравдагч, дөрөвдөгч орнуудтай харилцан үр өгөөжтэй хамтарч ажиллах бодлогыг барьж ирсэн. Энэ хүрээнд Эгийн голын цахилгаан станц, эрчим хүчний бусад цогцолборуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, өргөтгөх асуудал өргөн хүрээнд яригдсан. Эгийн голын усан цахилгаан станцын асуудал урт хугацаанд яригдсан. Хэрэгжүүлэх асуудлаар хоёр тал харилцан адилгүй байр суурь илэрхийлж ирсэн. Манай талаас дунд болон их оврын усан цахилгаан станцуудыг барьж байгуулах, байгаль орчин экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, судалгаа хийхээс авахуулаад техник, технологийн асуудлыг шийдвэрлэх эдийн засгийн үр өгөөжтэй төслүүдийг хийж хэрэгжүүлэх саналыг тавьж байгаа. Хил орчмын гол горхины урсацийг хамгаалах, байгаль орчин экологийн тэнцвэртэй байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэх асуудалд улс орон бүхэн байр сууриа илэрхийлдэг. Энэ хүрээнд ОХУ-ын зүгээс Эгийн голын усан цахилгаан станцыг барьсан тохиолдолд байгаль орчинд тодорхой сөрөг нөлөө үзүүлж болзошгүй учир энэ төсөлд оролцох эсэхээ хэлэх боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Тиймээс хоёр тал цаашдаа хамтарч судлах байр сууриа илэрхийлсэн. Түүнээс нэг нь тулгаж шаардаад нөгөөх нь хүлээсэн асуудал байхгүй. Айхтар ноцтой, үл ойлголцох асуудал байхгүй.

Д.Сумъяабазар: Тендерийн тухай хуулиас болж төслүүд хугацаа алддаг
Д.Сумъяабазар: Тендерийн тухай хуулиас болж төслүүд хугацаа алддаг
 
О.Алтангэрэл: 2018 онд төрсний гэрчилгээний хавтасны загварыг ШИНЭЧИЛСЭН. Тэр үеийн гологдолтой бүтээгдэхүүний үлдэгдлийг үйлдвэрлэгч компани хаясан байж болзошгүйг шалгасан
О.Алтангэрэл: 2018 онд төрсний гэрчилгээний хавтасны загварыг ШИНЭЧИЛСЭН. Тэр үеийн гологдолтой бүтээгдэхүүний үлдэгдлийг үйлдвэрлэгч компани хаясан байж болзошгүйг шалгасан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.