"Нээлттэй Улаанбаатар" хэвлэлийн хурал боллоо. Мэдээллийн үеэр нийтийн тээврийн парк шинэчлэлийн талаар асуусан сэтгүүлчийн асуултад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар "Нийтийн тээврийг нэмэгдүүлэх сонирхол туйлын их байгаа. Өнгөрсөн 2021 онд нийтийн тээврийн 60 автобусны тендер зарласан. Өнөөдрийг хүртэл нэг ч автобус авч чадаагүй. Энэ нь тендерийн тухай хууль болон ААН байгууллага хоорондын маргаанаас үүдэлтэй асуудал. Хэргийн эзэн, хэнгэрэгийн дохиур нь аж, ахуйн нэгжүүд. Хариуцлага хүлээдэггүй, бие биенийгээ шүүхэд өгдөг байдал. Үүнээс нь болж төрийн ажил гацдаг. 2021 онд 60 автобусаа авч чадахгүй юм шиг байна. Хугацаа байхгүй. Учир нь төсвийн хуультай хөрөнгө санхүү. Энэ байдлаараа 500 автобус авахаар бол эрх мэдэлтэй улсууд нь урд хойгуур гүйж, дарамталж нийтийн тээврийн парк шинэчлэлт зөв явах магадлал маш бага. Тиймээс ҮАБЗ-д 500 автобусыг оруулж ирэх, шууд гэрээ хийх боломжоор хангах бололцоо байгаа эсэхийг судалж байна.
Мөн тендерийн тухай хуулиа ойлгомжтой болгохыг хүсэж байгаа. Тендерийн тухай хуулиас болж төслүүд хугацаа алддаг. 537 автобусны стандарт дууссан. 2009 онд хийсэн нийтийн тээврийн парк шинэчлэлтээс хойш ажил хийгдээгүй" гэлээ.