Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ганбат: Чөлөөт бүсийн тухай хуульд тодорхойгүй зүйл олон байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 19 секунд

УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ. АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Бүлгийн хурлаар хоёр асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, цахилгаан дулаан өнөөгийн нөхцөл байдлын талаарх Эрчим хүчний сайдын танилцуулга, хоёрдугаарт Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг сонссон.

Эрчим хүчний нөхцөл байдал өнөөдөр хүнд байна. Нэмэлт эх үүсвэр шаардлагатай байна. Эрчим хүчний салбарт 16000 гаруй хүн амьдарч байна. Дундаж цалин 1.6 сая байдаг. Гэвч сүүлийн 1,2 жил нэмэгдээгүй. Гэтэл ажлын ачаалал нь маш их нэмэгдсэн байна. Сэргээгдэх эрчим хүчийг сайжруулсан ч тогтвортой байлгахад анхаарах хэрэгтэй. Цаашдаа эрчим хүчний нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай. Манай ард иргэд маш бага цахилгаан хэрэглэж байна.

Чөлөөт бүсийн тухай хуульд хууль хоорондын зөрчил байна. Чөлөөт бүсийн газар нутгийн байршил тодорхойгүй байна. Монгол-Хятадын Засгийн газрын хоорондын хэлэлцээрийг тодорхой болгох шаардлагатай. Яг хэрэгжээд явбал маш тодорхой бус хуулийн төсөл байна" гэлээ.

Сайжруулсан шахмал түлшийг 600 цэгээр борлуулж байна
Сайжруулсан шахмал түлшийг 600 цэгээр борлуулж байна
 
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.