Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хөгжлийн бэрхшээл ба хөдөлмөр эрхлэлт 2021” сэдэвт эрдэм шинжилгээний хурал эхлэх гэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

ХБХХЕГ-ын “Бэрх биш ээлтэй” аяны хүрээнд “Хөгжлийн бэрхшээл ба хөдөлмөр эрхлэлт-2021” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Хөгжлийн бэрхшээл судлал нь салбар дундын шинжлэх ухааныг хөгжүүлэх зорилгоор эрдэм шинжилгээний хурлыг 2013 оноос эхлэн жил бүр тогтмол зохион байгуулж ирсэн.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний бүхий л салбарт судалгаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, ерөнхий боловсрол болон их, дээд сургуулийн оюутан, багш, эрдэмтэн, судлаачид оролцдог юм.

Эрдэм шинжилгээний хуралд хэлэлцэх судалгааны өгүүллэгийг 2021 оны 10 дугаар сарын 15-наас 11 дүгээр сарын 15-ны хооронд зар мэдээллийг тарааж, хүлээн авсан. Шилдэг 8-д орох илтгэлүүдийг сонгон шалгаруулж, 11 дүгээр сарын 25-ны өдөр “NOVOTEL” зочид буудлын 4 давхрын хурлын зааланд хэлэлцүүлж, шагналт 4 байрыг шалгаруулна. Шаардлага хангасан илтгэлүүдийг эрдэм шинжилгээний өгүүллэгийн эмхтгэлд оруулж, хэвлүүлэн олны хүртээл болгох гэж байна.

Д.Ганболд: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусадтай л адил хөдөлмөрлөж, эх орондоо баялаг бүтээгч болж чадна
Д.Ганболд: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусадтай л адил хөдөлмөрлөж, эх орондоо баялаг бүтээгч болж чадна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.