Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хариуцлага алдаж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн Р.Чингис Дотоодын цэргийн штабын даргаар томилогджээ

Ангилал
Бусад
Огноо
Унших
0 минут 43 секунд

Нийслэлийн Засаг даргын орлогч Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээӨнгөрөгч аравдугаар сарын 22-нд Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингист хариуцлага тооцон, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Тэгвэл Р.Чингис Дотоодын цэргийн штабын даргаар томилогджээ.

Түүний хувьд энэ оны хоёрдугаар сараас Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор томилогдон ажиллаж байсан боловч аравдугаар сарын 15-нд "Зайсан хилл"-д зохион байгуулагдсан Камертон хамтлагийн тоглолттой холбоотойгоор цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэм алдагдсан асуудалд хариуцлага хүлээж, ажлаас нь чөлөөлөгдсөн юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Мод хулгайлж байгаа хариуцлагагүй этгээдүүдтэй ард түмнээрээ тэмцэх ёстой
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Мод хулгайлж байгаа хариуцлагагүй этгээдүүдтэй ард түмнээрээ тэмцэх ёстой
 
МАРГААШ: Улаанбаатарт 24 хэм дулаан, багавтар үүлтэй
МАРГААШ: Улаанбаатарт 24 хэм дулаан, багавтар үүлтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.