Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын 4 тулаанч Сан Францискогийн дэвжээнд ялалт байгууллаа

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 45 секунд

АНУ-ын Сан Франциско хотноо өнөөдөр /2021.11.14-нд/ Mongol Fighting Champion буюу холимог тулааны MFC холбооны ээлжит тулааныг зохион байгуулж байгаа юм.

Энэ удаагийн тулаанд нийт 22 тулаанч октагонд хөл тавих бөгөөд Монголоос Өлзий-Оршихын Тэмүүжин, Пүрэвжавын Өнөрбат, Батбаатарын Баттөр /Ангууч/, Мөнгөнцоожийн Нандин-Эрдэнэ нар тулалдана

Улаанбаатарын цагаар өдрийн 11 цагийн орчимд гавьяат тамирчин /чөлөөт бөх/ П.Өнөрбат ММА дэбютээ MFC-3 эвэнтэд амжилттай эхлүүлж өрсөлдөгчөө 2 дугаар үед хүнд цохилтоор ялж, эхний тулаанаа дуусгав.

Мөн АНУ-ын СанРамон хотод амьдардаг ирээдүйтэй залуу тулаанч Өлзий-Оршихын Тэмүүжин өрсөлдөгчөө 1 дүгээр үед хүнд цохилтоор яллаа.

MFC-3 эвэнт болж буй 4000 үзэгчтэй Кезар Павиллон ордонд Монгол Улсаас Сан Франциско хотод суугаа ерөнхий консулын газрынхан Монгол тамирчдаа дэмжин очсон бөгөөд нийт 500 гаруй монголчууд энд тулаанчдаа дэмжиж байгаа аж.

Холимог тулааны MFC холбооны ээлжит тулаанд хүч үзэж байгаа Б.Баттөр эхний тулаанаа хийж 1 дүгээр үед Америкийн тулаанч Нэйтан Монтаног хүнд цохилтоор ялсан байна.

Энэ удаагийн хамгийн оргил тулаанд Монголын шилдэг тамирчин М.Нандин-Эрдэнэ MFC холбооны хөнгөн жингийн аваргын бүсээ хамгаалах тулаанаа Серхио Квинонестэй хүч үзэн яллаа. Өдгөө 34 настай түүний хувьд ийнхүү мэргэжлийн холимог тулааны замналдаа 14 ялж, 7 ялагдсан үзүүлэлттэй болж байна.

“Монголын цахилгаан холбоо” ХК, МИАТ ХК-ийн таван ажилтан ашиг сонирхол, ХОМ-ийн зөрчил гаргажээ
“Монголын цахилгаан холбоо” ХК, МИАТ ХК-ийн таван ажилтан ашиг сонирхол, ХОМ-ийн зөрчил гаргажээ
 
Цахимаар цагийн ажил хийх зорилгоор 13 удаагийн гүйлгээ хийж, 22 сая төгрөгөө ЗАЛИЛУУЛЖЭЭ
Цахимаар цагийн ажил хийх зорилгоор 13 удаагийн гүйлгээ хийж, 22 сая төгрөгөө ЗАЛИЛУУЛЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.