Улсын хэмжээнд дархлаажуулалтын ажлын явц хэвийн үргэлжилж байна. Өчигдөр буюу 11 дүгээр сарын 13-нд нийслэлийн хэмжээнд I тунд 20, II тунд 59, нэмэлт сэргээх тунд 1543, нийт 1622 иргэн хамрагджээ.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.7 хувь, II тунгийн хамралт 71.2 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 24.3 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2962 (24.9 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.698 (76.2 хувь), 16-17 насны 26.648 (78.6 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад байна.