Өчигдөр буюу 11 дүгээр сарын 12-нд Энхтайваны гүүрэн дээр нийтийн тээврийн автобус жижиг оврын автомашинтай мөргөлдөж гүүрнээс унасан ноцтой зам тээврийн осол гарсан билээ.
Ослын талаар ТЦА-наас тодруулахад "Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо, Энхтайвны гүүрэн дээр гарсан зам тээврийн осолд хэрэг бүртгэл нээн, мөрдөн байцаалтын шатандаа шалгагдаж байна. Урьдчилсан байдлаар ослын улмаас нэг хүн гэмтсэн. Автобус зорчигчгүй хөдөлгөөнд оролцож байсан" гэлээ.