Дельта давлагааны үед зөвхөн Монгол Улсад гэлтгүй дэлхийн улс орнуудад хүүхдийн өвчлөл ба хариу арга хэмжээний асуудал анхаарал татаж байна. Тухайлбал, манай улсад коронавируст халдвараар өвчилсөн 0-17 насны 120370 хүүхэд байгаа нь нийт тохиолдлын 19.4 хувийг эзэлж байна. Тэр дундаа 5-11 насны хүүхэд нийт өвчлөлийн 9.3 хувийг эзэлж байгаа гэх дүн мэдээ бий.
Манай улсын хүүхдийн өвчлөлийг насны төвшингөөр нь нарийвчилбал:
- 0-4 нас - 27.1%
- 5-11 нас - 48.3%
- 12-16 нас - 18.6%
- 16-17 нас - 8%
Өнгөрөгч зургадугаар сараас эхлэн 12-17 насны хүүхдүүдийг ковид19-ийн дархлаажуулалтад хамруулж эхэлсэн байдаг. Ингэхдээ эдгээр насны хүүхдүүдийг эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр сайн дурын үндсэн дээр дархлаажуулалтад хамруулсан юм. Тэгвэл хүүхдийн өвчлөлийн насны бүлгээр нарийвчлан авч үзсэн судалгаанаас харахад вакцинтай бүлэг буюу 12-17 насны хүүхдүүдийн дундах өвчлөл бага байгааг харж болохоор байна.