Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 988 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 680 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 308 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас 10 хүн нас барж, нийт нас баралтын тоо 1796 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 4386
-Хүндэвтэр 4686
-Хүнд 1227
-Нэн хүнд 235 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 25793 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 10534 иргэн байна. Үүнээс 469 нь жирэмсэн, 1616 хүүхэд байна.