Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Уртнасан: Шаргын байгалийн нөөц газарт ашигт малтмалын хууль бус үйл ажиллагаа явагдаагүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 7 секунд

УИХ-ын чуулганы хуралдаанаар Б.Энх-Амгалан гишүүний тавьсан Говь-Алтай аймгийн Тахийн тал дахь говийн их дархан цаазат газрын Б хэсгийн хамгаалалтын захиргааг нүүлгэн шилжүүлсэн талаарх асуулгын хариуг сонслоо.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд "Тусгай хамгаалалтын газрын захиргааг нүүлгэснээр ашигт малтмал ухах гэж байна гэсэн хардлага Говь-Алтайчуудад байна. Иргэдээс нь асуухгүй шийдсэн байх юм. Хөвчийн нуруунд гурав, дөрвөн жилийн өмнө алт ухаж байсан. Энэ асуудал дахиад үргэлжилбэл яах вэ. Шаргын хамгаалалтын бүс гэж байгуулагдаж байгаа. Ингэх юм бол Говь-Алтай аймагт ногдох тусгай хамгаалалтын газар нутгийн хэмжээ Ховд аймагтай тэнцүү хэмжээнд очно. Аль аль талаа бодсон ч эрүүл бус амьдралд нийцэхгүй тушаал байна" гэж асуув.

БОАЖ-ын сайд Н.Уртнасан "Хамгаалалтын захиргааг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой асуудал бол 2021 оны хоёрдугаар сараас эхэлж яригдсан асуудал биш. 911 мянган га талбайгаар өргөтгөсөнтэй холбоотойгоор хамгаалалтын захиргааг аль талд нь байлгавал оновчтой вэ гэдэг талаар нутгийн иргэд болон байгаль хамгаалагчдын саналыг авч байсан. Мөн хурал хийж, тэмдэглэл хөтөлсөн байдаг.

Байгаль хамгаалагчдын 80 хувь нь хамгаалалтын захиргааг нүүлгэх нь зөв гэж үзсэн. Найман байгаль хамгаалагч, хоёр албан хаагч хуучин байрандаа үлдэж, хамгаалалтын ажлаа үргэлжлүүлнэ. Тухайн өргөтгөсөн нутгийн төв цэг дээр хамгаалалтын захиргааг байрлуулбал ямар вэ гэдэг талаар олон жил ярилцсан. Хамгаалалтын захиргааны дарга нь нүүх талаар мөн байр сууриа илэрхийлсэн. Шаргын байгалийн нөөц газарт алт ухахтай холбоотой үйл ажиллагаа явагдаж байна гэсэн батлагдсан мэдээлэл байхгүй" гэлээ.

ТӨСӨВ: Ерөнхий сайд 294, ХЗДХ-ийн сайд 707 тэрбум, Сангийн сайд 3 их наяд 632, БШУ-ны сайд 2 их наяд 334 тэрбум төгрөг зарцуулна
ТӨСӨВ: Ерөнхий сайд 294, ХЗДХ-ийн сайд 707 тэрбум, Сангийн сайд 3 их наяд 632, БШУ-ны сайд 2 их наяд 334 тэрбум төгрөг зарцуулна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.