Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Одонтуяа: Маш муу төсөв батлагдлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 9 секунд

УИХ-ын өнөөдрийн чуулганаар 2022 оны төсвийн тухай хуулийг баталлаа. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа байр сууриа илэрхийлэв. Тэрбээр "Гишүүд тойрог руугаа баахан хөрөнгө оруулалт татдаг нь Сонгуулийн хуультай холбоотой. Энэ бол маш том алдаа. Тиймээс УИХ-ын гишүүд холимог тогтолцоо руу явах ёстой. Монгол Улсын хөгжлийг нийтэд нь, энэ төсөв Монгол Улсынх гэж харахгүй. Зөвхөн өөрсдөө л авч байвал болоо гэсэн хандлага байна. Мөн нөгөө талаараа гишүүдийг бас буруутгаж болохгүй л байна. Учир нь тойрогтоо очихоор цэцэрлэг, сургууль гээд шийдэх зүйл их байдаг.

УИХ-ын 10 гишүүн нэгдэж, ХӨСҮТ-д нэг тэрбум төгрөгийн засварын мөнгө шийдүүллээ. Бид зөвхөн тойрогт гэлтгүй өвчтөнүүдийн эрүүл мэндийн асуудлыг шийдэхийн тулд ХӨСҮТ-ийн асуудлыг шийдүүлэхийг зорьсон. Өнгөрсөн жилүүдээс маш муу төсөв боллоо" хэмээлээ.

Б.Баярсайхан: Гомдол гараагүй бол асуудалгүй гэсэн хайрцагласан сэтгэхүйтэй хандлага их байна
Б.Баярсайхан: Гомдол гараагүй бол асуудалгүй гэсэн хайрцагласан сэтгэхүйтэй хандлага их байна
 
Н.Тавинбэх болон түүний хамаарал бүхий этгээдүүдээс олон тооны үл хөдлөх, үнэт эдлэл хураан авчээ
Н.Тавинбэх болон түүний хамаарал бүхий этгээдүүдээс олон тооны үл хөдлөх, үнэт эдлэл хураан авчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.