Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хоёрдугаар эмнэлгийн дарга Я.Амаржаргалыг авлигын хэргээр 461 дүгээр ангид саатуулж байна

Огноо
Унших
0 минут 54 секунд

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дарга Я.Амаржаргалыг авлигын хэргээр өчигдөр саатуулжээ. Тодруулбал, ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулсан бөгөөд 48 цаг саатуулах захирамж гарсан байна.

Тодруулбал, түүнийг эм эмнэлгийн хэрэгсэл худалдан авахад авлига, ашиг сонирхлын зөрчил үүссэн, нэр бүхий улстөрчидтэй хамтран 10 орчим тэрбум төгрөгийн хэрэгт холбоотой байж болзошгүй хэмээн үзэж, хойшлуулшгүй ажиллагаа явуулж ажлын өрөөнөөс нь баривчилсан гэх мэдээлэл байна.

Я.Амаржаргал нь Т.Мөнхсайханыг Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхад үед тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан нэгэн бөгөөд улмаар Улсын хоёрдугаар төв эмнэлгийн даргаар томилогдсон юм.

Ж.Сүхбаатар: УИХ-ын хяналт шалгалт хэлбэр төдий байгааг сайжруулах хэрэгтэй
Ж.Сүхбаатар: УИХ-ын хяналт шалгалт хэлбэр төдий байгааг сайжруулах хэрэгтэй
 
БНСУ-д тэгбэ ухсан гэх багш нар “Чемодан авах гэж очоод хажууд нь жижиг хайрцагтай зүйл байхаар нь онгойлгож үзээд орхисон“ гэдэг тайлбар өгчээ