Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ: Гал түймэр гарч болзошгүй 15801 зөрчлийг илрүүллээ

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 42 секунд

Монгол Улсын Шадар сайдын баталсан удирдамжийн дагуу Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд гэр хорооллын айл өрхүүдэд гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт хяналт шалгалтыг зохион байгууллаа.

Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтыг төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын нийт 1365 ажилтан, алба хаагч зохион байгуулж, 437 баг, хороо, дүүргийн 71155 айл өрхийг хамруулсан юм.

Алба хаагчид гал түймэр гарч болзошгүй 62783 зөрчил дутагдлыг илрүүлж, 15801 зөрчлийг газар дээр нь арилгуулан, 46982 зөрчлийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл, танилцуулгыг бичиж тухайн аймаг, нийслэл, дүүрэг, баг, хорооны холбогдох албан тушаалтанд хүргүүлж биелэлтийг хангуулан ажиллалаа.

Хяналт, шалгалтар цахилгааны холболт, ашиглалт, угсралтын аюулгүй байдал, гэр, байшингийн хоорондын аюулгүйн зай хэмжээ зөрчсөн, үнс, нурмаа ил задгай асгасан үнс нурамны сав таггүй, пийшин зуух гэмтэлтэй, яндангийн хамгаалалт хийгдээгүй, залгаас буруу, шуурхай албаны автомашин очих боломжгүй мухар гудамж, өндөр хүчдэлийн шугаман доор буусан, пийшин зуухны амны дор 700х500 мм-ийн хэмжээтэй металл хамгаалалт байрлуулаагүй, шингэрүүлсэн шатдаг хийн ашиглаж аюулгүй байдлаа хангаагүй зэрэг зөрчил дутагдлууд нийтлэг илэрлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ сарын 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орно
Энэ сарын 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орно
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.