Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ сарын 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орно

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 18 секунд

Энэ сарын 13-нд Монгол-Алтай, Хэнтэйн уулархаг нутгаар, 14-нд Хэнтэйн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй цас, 15-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи 13-нд зарим газраар, 14-нд тал хээрийн нутгаар 12-14 м/с, 15-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 16-нд Алтайн салбар уулс болон говийн аймгуудын нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ.

Дархадын хотгор болон Монгол-Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 1-6 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан.

Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. 16-наас баруун аймгуудын нутгаар хүйтэрнэ.

Автомашинтайгаа голд живсэн иргэний цогцсыг олжээ
Автомашинтайгаа голд живсэн иргэний цогцсыг олжээ
 
Маргааш 15 градус дулаан. Бороо орохгүй
Маргааш 15 градус дулаан. Бороо орохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.