Токио-2020 олимпын наадамд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг гаргаж медаль хүртсэн тамирчдад өнөөдөр /2021.11.11/ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлиг гарган төрийн дээд одон медалийг гардууллаа. Энэ үеэр Монгол Улсын Гавъяат тамирчин М.Уранцэцэгт Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо тэмдэг Сүхбаатарын одонгоор шагнасан юм.
Тэрбээр "Хөдөлмөрийн баатар" цолыг хүртсэндээ баяртай байна. Энэ шагналыг хүртэхэд олон жилийн хүч хөдөлмөр болон дасгалжуулагч нарын маань ур чадвар, бэлтгэл хангагч нарын хичээл зүтгэл бүгдээр шингэсэн. Энэ хүндтэй шагналыг дааж явах нь чухал үүрэг надад ирж байна. Цаашид олон удаа Монголынхоо ард түмнийг баярлуулахын төлөө хичээх болно оо. 2024 оны олимпт оролцоно, улам их хичээж олимпын аварга болно" гэлээ.