Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: Төсвийн хуулийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 21 секунд

Чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хийсэн.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Эрүүл мэндийн санд тусдаа санхүүжилт хуваарилахгүйгээр эрүүл мэндийн сайдын багц руу шууд 1.3 их наяд төгрөг орж байгаа. Үүний 370 гаруй тэрбум төгрөг нь эрүүл мэндийн даатгалын санд хуваарилагдах маягаар явуулна гэж яриад байна. Гэхдээ энэ хуваарилалтыг дахиад л Эрүүл мэндийн сайд өөрөө хуваарилна.

Уг нь Эрүүл мэндийн даатгал, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл хянах үүрэгтэй. Ямарч хяналтын систем алга. 2022 оны төсөвт нэмэлт хийгээд явуулдаг. Гэтэл 2023 онд дахиад л өр, алдагдал байвал яах вэ. Иргэндээ, эмчдээ очдоггүй байдал давтагдахгүй байх ёстой. Жишээлбэл, Эрүүл мэндийн даатгалын санд байдал амаргүй байна.

Хэд хэдэн арилжааны банкуудад сангийн мөнгө өр, авлагатай байршчихаад байна. Нийлээд 200 орчим тэрбум төгрөг байгаа. Үүнийг он дуусахаас өмнө буцаад барагдуулаад авлаа гэж бодоход 2022 оны төсвийн орлогод нэмэгдэл болж очих уу. Эсвэл алдагдал нөхөх эх үүсвэр болох уу. Ер нь он дуусахаас өмнө авч чадах уу. Аль банкаас хэдийг авах вэ" гэлээ.

Сангийн яамны Зарлагын хэлтсийн дарга н.Санжаадорж "Эрүүл мэндийн даатгалын 2022 оны төсвийн тухай хуульд арилжааны банкуудад байгаа авлагыг авахаар тусгасан. Тухайлбал, нэр бүхий нэг банкнаас авлага авахаар оруулсан. Бусад эрсдэл бүхий банкинд байгаа мөнгийг шууд гүйлгээнд орох боломжтой байхаар тооцож, ашиглаад явна" гэлээ.

Ингээд гурав дахь хэлэлцүүлгийг хийж, дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Г.Азжаргал: Барилга барих зөвшөөрөл авахын тулд 44 гарын үсэг цуглуулдаг байсан
Г.Азжаргал: Барилга барих зөвшөөрөл авахын тулд 44 гарын үсэг цуглуулдаг байсан
 
Ю.Цэдэнбалын хүү Ц.Зориг: Аавын минь хураагдсан хөрөнгө  надад ирвэл би Монголын толгой баячуудын тоонд орно
Ю.Цэдэнбалын хүү Ц.Зориг: Аавын минь хураагдсан хөрөнгө надад ирвэл би Монголын толгой баячуудын тоонд орно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.