Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монголын шинжлэх ухаан, боловсролын салбарт олон жил зүтгэсэн эрхмүүдэд өнөөдөр /2021.11.11/ төрийн дээд одон, медаль хүртээж буй. Тулгар төрийн 2230 жил, Их Монгол улс байгуулагдсаны 815 жил, Үндсэний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Орчин цагийн боловсролын салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан дараах эрхмүүдийг Монгол Улсын Гавъяат багш цол хүртээсэн юм.
Увс аймгийн Өлгий сумын ЕБС-ийн ахмад багш н.Алтанхүү
Төв аймгийн "Эрдэм" мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал асан Ц.Батаа
МУИС-ийн реактор асан, Гэгээрлийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Э.Бат-Эрдэнэ
Нийслэлийн Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн математикийн багш З.Бат-Эрдэнэ
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн Монгол хэл уран зохиолын ахмад багш Ш.Борчулуун
Шинэ Монгол эрдмийн хүрээлэн компанийн Ерөнхийлөгч Ж.Галбадрах
Нийслэлийн Налайх дүүргийн Голомт цогцолбор сургуулийн ахмад багш П.Ганболд
Говь-Алтай аймгийн Дарви сумын дунд сургуулийн ахмад багш А.Должмаа
Нийслэлийн БЗД-ийн 122-р цэцэрлэгийн эрхлэгч Г.Мандалсүрэн
Өмнөговь аймгийн Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирал асан Ж.Нямсан
Өвөрхангай аймгийн Боловсрол, соёлын газрын ахмад арга зүйч Д.Отгонбаяр
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн ахмад багш Ш.Хоролсүрэн
ШУТИС-ийн зөвлөх профессор Ж.Цэвэгмид
Хэнтий аймгийн Биндэр сумын ЕБС-ийн монгол, хэл уран зохиолын ахмад багш Д.Цэгмид
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн ахмад багш Г.Цэдэндамба