Энэ сарын 8-нд Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд хоёр сартай эмэгтэй хүүхэд нас барсан хэрэг гарсан талаар бид мэдээлсэн.
Тодруулбал, тус суманд оршин суух бүртгэлтэй хоёр сартай нярай хүүхдийн хамрын зөөлөн эд ухагдаж, нүүр толгой хэсэгтээ олон тооны цэгэн шархтай нас барсан байсан урьдчилсан байдлаар хүүхдийг унтаж байх үед муур хамрын зөөлөн эдийг нь идсэний улмаас нас барсан гэж үзсэн аж.
Гэвч иргэд муур хүүхдийн хамрын зөөлөн эдийг гэмтээх боломжгүй гэж үзэж байгаа юм. Тиймээс хэргийн талаар ЦЕГ-аас тодрууллаа.
ЦЕГ "Энэ оны арваннэгдүгээр сарын 8-нд Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд хоёр сартай хүүхэд нас барсан талаарх дуудлага мэдээлэл ирснийг тухайн орон нутаг дахь цагдаагийн байгууллага шалгаж байна. Амь хохирогчийн хамрын зөөлөн эд ухагдсан, нүүр толгой хэсэгт олон тооны цэгэн шархтай нас барсан байсан. Шүүх шинжилгээний байгууллагын албан ёсны дүгнэлт 21 хоногийн дараа гарснаар хүүхдийн нас барсан шалтгаан тодорхой болно.
Хэргийг шалгаж байгаа тул үүнээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэх тайлбарыг өглөө.