Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1279 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 896 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 383 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас 10 хүн нас барж, нийт нас баралтын тоо 1704 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 6903
-Хүндэвтэр 5926
-Хүнд 1806
-Нэн хүнд 304 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 40641 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 14939 иргэн байна. Үүний 845 нь жирэмсэн, 3069 хүүхэд байна.