Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Чинзориг: Давхар дээлтэй Сангийн сайд дан дээлтэй ЭЗХ-ийн сайдынхаа үгийг сонсох уу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 39 секунд

УИХ-ын чуулганаар Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг ТББХ-ны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь танилцууллаа. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуун хариулт авч байна.

УИХ-ын гишүүн С.Чинзориг "Эдийн засгийн хөгжлийн сайд Шадар сайдын түвшинд байвал зүгээр байна. Үндсэн хуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдсон дөрвөн хүн Засгийн газрын гишүүн байх боломжтой. Эдийн засгийн хөгжлийн сайд хууль эрх зүйн хүрээнд дан дээлтэй байвал ажил явахад хүндрэлтэй. Давхар дээлтэй Сангийн сайд дан дээлтэй ЭЗХ-ийн сайдынхаа үгийг сонсох уу. Үүнийг ажлын хэсэг юу гэж үзэж байна вэ.

Хоёрдугаарт ЭЗХ-ийн яамны дэргэд агентлаг байх хэрэгтэй. Эдийн засгийн хамтын ажиллагаа, гадаад хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байх шаардлага бий. Агентлаг байгуулах боломжтой юу" гэж асуулаа.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Засгийн газрын бүтцийн асуудал бол Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Ерөнхий сайдын саналыг харгалзаж үзэхээс өөр аргагүй. С.Бямбацогт нарын гишүүдийн өргөн барьсан хуульд Шадар сайд Эдийн засгийн хөгжлийн сайдаар хавсарч ажиллах санал орж ирсэн. Үүнийг Ерөнхий сайд дэмжихгүй байгаа" гэв.

“Бакугийн их дуулга-2021” жүдо бөхийн тэмцээнд манай улсаас дараах тамирчид оролцоно
“Бакугийн их дуулга-2021” жүдо бөхийн тэмцээнд манай улсаас дараах тамирчид оролцоно
 
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.