Өчигдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 344 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 274 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Ноцтой зургаан зам тээврийн осол гарч, 6 хүн гэмтсэн байна. Тухайн зам тээврийн осол, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатандаа шалгагдаж байгаа аж.
Харин цагдаагийн алба хаагчид нийт 3072 зөрчлийг илрүүлэн хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажилласан.Үүнээс согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 57 жолооч, жолоодох эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон 10 иргэн тус тус илрүүлсэн байна
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн осол гаргасан 5 тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.