Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар
- Коронавируст цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ,
- Авлигын эсрэг ажлын хэсгийн мэдээлэл,
- Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төсөл,
- Улаанбаатар хотын хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулах тухай,
- 2022 оны улсын төсвийн төсөлд тусгасан 420 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулахад чиглэсэн төсөл, арга хэмжээний талаар,
- Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах төслийн явц, цаашид авах арга хэмжээ,
- Зарим боомтын үйл ажиллагааны талаар зэрэг 25 орчим асуудал хэлэлцэж байгаа аж.