Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр үе үеийн Ерөнхий сайд нарыг хүлээн авч уулзсан. Уулзалтад 1990 оноос хойш Монголын Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ерөнхий сайд нар оролцсон юм.
Тэгвэл энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ийнхүү жиргэжээ. Тэрбээр,"1990 оноос хойш 16 Ерөнхий Сайд. Өнөөдөр 10 нь цуглаж уулзав. 4 нь хүндэтгэх шалтгааны улмаас ирж амжсангүй. Хоёр нь тэнгэрт дэвшжээ" хэмээсэн байна.
1990 оноос хойш 16 Ерөнхий Сайд. Өнөөдөр 10 нь цуглаж уулзав. 4 нь хүндэтгэх шалтгааны улмаас ирж амжсангүй. Хоёр нь тэнгэрт дэвшжээ. pic.twitter.com/FHUnfv3SxM
— Mongol Tsakhia ELBEGDORJ (@elbegdorj) November 2, 2021