Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож байгаа билээ. Тэрбээр уулзалтын үеэр ХБНГУ-ын Канцлер Ангела Меркельтай уулзсан байна.
Энэ талаараа тэрбээр "Монголд ирж байсан дурсамжаасаа хуваалцаж манай улсын талаар сайхан сэтгэгдэлтэй явдгаа илэрхийлсэн эрхэмсэг Ангела Меркель танд баярлалаа. ХБНГУ-ын үлгэр жишээ Канцлер таны цаашдын их үйлсэд өндөр амжилт хүсье" гэжээ.
ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель нь 2011 онд тухайн үеийн Ерөнхий сайд С.Батболдын урилгаар Монгол Улсад анх удаа айлчилж байсан бол 2016 оны АСЕМ-ын дээд түвшний уулзалтад оролцохоор Монгол Улсад дахин айлчилж байсан юм.