Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Би хүчингийн хэрэг хийгээгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 49 секунд

УИХ-ын нэг гишүүн хүчирхийллийн асуудалд холбогдсон ба гишүүний хохирогч бүсгүй гомдолдоо "...Гишүүнийг 2012 оноос танина. Анх надтай ажил мэргэжлийн дагуу хамтран ажиллах санал тавьсан. Тэр талаар ярилцахаар гэртээ дуудсан. Ажлын дэмжлэг туслалцаа амласаар хувийн харилцаа шаардсан. Хоёр удаагийн тохиолдлоор нэр бүхий найзуудын хамтаар бэлгийн хүчирхийлэл үйлдсэн" хэмээн бичсэн гэх мэдээлэл бий.

Дээрх мэдээлэлтэй УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг холбож буй мэдээлэл гараад буй. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун "Би хүчин хийгээгүй. Тийм мэдээлэл хэн тараасныг олж өгнө үү гэсэн хүсэлтээ хуулийн байгууллагад хүргүүлсэн" гэв.

436 метр урт хайсыг ашиглах боломжгүй болтол нь дайрчээ
436 метр урт хайсыг ашиглах боломжгүй болтол нь дайрчээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.