Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

33 дугаар сургуулийн шатрын баг дэлхийн шилдэг 10 багийн нэг болжээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 55 секунд

Дэлхийн экспо болон Испани улсын соёлын нийгэмлэг www.chess24.com онлайн платформ дээр Дэлхийн сургуулиудын онлайн шатрын тэмцээний сонгон шалгаруулах 1, 2, 3-р шатыг амжилттай зохион байгуулсан.

Дэлхийн 53 улс орны шилдэг ерөнхий боловсролын сургуулиуд болон ерөнхий боловсролын сургалттай шатрын клуб, академийн 296 багийн нийт 2664 шатарчид оролцсон тус тэмцээнд Монгол Улсаас Нэгдүгээр сургууль, 33-р сургуулийн шатрын багууд оролцсон бөгөөд 33-р сургуулийн шатрын баг хэсгээсээ хоёрдугаар байрт шалгарч тэмцээний финалын шигшээ шатанд өрсөлдөх шилдэг 10 багийн нэгээр шалгарсан билээ. 2020 оны арваннэгдүгээр сарын 12-ноос 2021 оны зургаадугаар сарын 10-ны хооронд эхний шат нь зохиогдсон, уг тэмцээний шигшээ шат энэ сарын 23-30-ны өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо танхимаар зохион байгуулагдах гэж байгаа юм.

Испанийн Вант улсын “EDM Torrelavega”, Арабын нэгдсэн Эмират улсын “Sharjah Cultural & Chess Club” сургуулийн баг зохион байгуулагч орны давуу эрхээр нэмэгдэж, нийт 12 сургуулийн баг, тамирчид танхимаар, цагийн хяналт талдаа 15 минут, нүүдэл бүрт 10 секундын нэмэгдэлтэй рапид төрлөөр оюун ухаанаа сорин өрсөлдөж Дэлхийн аварга сургууль тодрох юм.

33-р сургуулийн баг тамирчдын бүрэлдэхүүнд, захирал Н.Энхбат, багийн төлөөлөгч Г.Даваахүү, багийн ахлагч ДШХ-ны зөвлөх дасгалжуулагч, ДШХМ Б.Ану, их мастер Д.Батсүрэн, ДШХМ Е.Төгстөмөр, Д.Мөнхзул, Н.Содбилэгт, ДШХДМ Х.Баясгалан, Д.Өнөрзул, Х.Есүгэн мөн Б.Алдар, Н.Содгэрэлт нар багтаж буй юм.

Цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтэрнэ
Цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтэрнэ
 
ШУУД: Спортын Арбитрын шүүхээс М.Бадарчийг допинг хэрэглэсэн гэж үзлээ
ШУУД: Спортын Арбитрын шүүхээс М.Бадарчийг допинг хэрэглэсэн гэж үзлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.