Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ш.Булганням: Шүүх эмнэлгийн дүгнэлтээр охин маань хүчирхийлэлд өртсөн нь батлагдсан

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 46 секунд

Төрсөн эцэг нь хоёр настай охиноо хүчирхийлсэн хэргийн талаар охины ээж Ш.Булганням дахин мэдээлэл хийлээ. Учир нь цагдаагийн байгууллагаас хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хаасан байна. Энэ талаар тэрбээр “Охин маань анх 2020 оны наймдугаар сарын 5-ны өдөр хэргийн талаар ярьсан. Миний охин одоо ч энэ хэргийн талаар ярьдаг. Охины минь хэрэг дээр ажилласан бүх хүмүүс худалдагдсан. Охины асуудал шийдэгдээгүй байхад хөөн хэлэлцэх хугацаа нь дуусах дөхөж байна. Хэргийг шалгаж эхэлснээс хойш гурван прокурор, хоёр мөрдөгч солигдсон.

Хүүхдийн яриа байхад нотлох баримт байхгүй гэх үндэслэлээр хэргийг шийдвэрлээгүй. Тухайн үед охины аавд энэ талаар хэлэхэд “хүүхдийн үгээр үг хийлээ, нотлох баримтгүй бол чи өөрөө буруутан болно” гэх утгатай зүйл хэлсэн. Түүний дараагаар аравдугаар сард охин энэ хэргийн талаар дахин ярьсан. Тэр үед цагдаад хандсанаар эмэгтэйчүүдийн эмнэлэг, шүүх эмнэлэгт үзүүлсэн. Эмэгтэйчүүдийн эмнэлгийн дүгнэлтээр охин маань хүчирхийлэлд өртсөн нь батлагдсан. Шүүх эмнэлэгт очиход мөн хальс урагдсан байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Гэвч одоо ч хэрэг шийдэгдээгүй байна. Охины аавыг нэг ч удаа цагдан хориогүй. Энэ хэргийг нийтэд ил болгосноос хойш туслана гэж гарч ирсэн хүмүүс өөрсдөөсөө ичих хэрэгтэй" гэлээ.

Ч.Уранхолбоо: Шүүх эмнэлгийн дүгнэлт гарсаар байхад хоёр настай охины хэргийг хаасан нь сэтгэл эмзэглүүлж байна
Ч.Уранхолбоо: Шүүх эмнэлгийн дүгнэлт гарсаар байхад хоёр настай охины хэргийг хаасан нь сэтгэл эмзэглүүлж байна
 
12 настай охиныг хөнөөсөн Г.Гантулгат холбогдох шүүх хурал өнөөдөр болно
12 настай охиныг хөнөөсөн Г.Гантулгат холбогдох шүүх хурал өнөөдөр болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.