Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрсөн эцэгтээ хүчиндүүлсэн гэх хоёр настай охины хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хаажээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 15 секунд

Төрсөн эцэгтээ хүчиндүүлсэн гэх хоёр настай охины талаар охины ээж мэдээлэл хийсэн. Тодруулбал, "Төрсөн эцэг нь хоёрхон настай охин үрээ хүчирхийлчихээд байхад цагдаагийн албан хаагчид уг хэрэгт анхаарахгүй байна. Хууль хүчнийхэн нөхөртэй маань хуйвалдсан" гэх мэдээллийг удаа дараа өгч байсан билээ. Тэгвэл уг хэргийн талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газраас мэдээлэл хийлээ.

Тухайлбал, "Хохирогч эмэгтэйн гомдлыг оны энэ нэгдүгээр сараас зургаадугаар сарын хооронд шалгаад, хаасан байгаа. Учир нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, нотлогдохгүй байна гэж үзсэн. Энэ хугацаанд бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн эсэхийг нь шалгасан. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн мэргэшсэн шинжээч нарын багийг ажиллуулахад дүгнэлтээр дээрх гэмт хэргийн бүрэлдэхүүн гэхээр баримт тогтоогдоогүй. Хохирогч охиныг хүүхэд хамгаалах байранд тодорхой хугацаанд байлгасан. Хүүхэд хамгаалах байранд гэмт хэргийн шинжтэй асуудал болсон эсэх нь шалгагдаагүй" гэлээ.

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт 11 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ
Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт 11 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.