
Төв талбайд суулт зарлаж буй УИХ-ын гишүүн асан С.Жавлангаас Эрүүгийн цагдаагийн албанаас мэдүүлэг авахаар иржээ. Тодруулбал, иргэн О.Отгонтөгс дуучин С.Жавхланг Сангийн сайдаас дөрвөн төгрөг шантаажилсан хэмээн мэдээлсэн. Уг асуудалтай холбоотойгоор ЭЦА-наас гэрчийн мэдүүлэг авахаар шаардлага хүргүүлсэн юм. Харин С.Жавхлан тайлбар мэдүүлэг өгөхөөс татгалзаж, төв талбай дээр олон түмнийхээ өмнө өгнө гэжээ.