Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

UFС: Д.Батгэрэлийн өнөөдрийн цохилтод 50 мянган долларын бонус шагнал өгчээ

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
0 минут 49 секунд

Мэргэжлийн холимог тулааны "UFC" холбоонд хүч үзэж буй Д.Батгэрэл өнөөдөр /2021.10.17/ ээлжит тулаанаа Америк тулаанч Брэндон Дэвистэй тулалдаж, өрсөлдөгчөө нэгдүгээр үед хүнд цохилтоор ялсан. Манай тамирчны нэгдүгээр үеийн хоёр дахь минутанд өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялсан тулааныг UFC холбооны ерөнхийлөгч Дэна Уайт Performance Of The Night буюу өнөөдрийн шилдэг үзүүлбэрээр тодруулж 50.000 долларын бонус шагнал өгчээ. Энэ нь түүний авч буй хоёр дахь шилдэг тулааны бонус юм.

Д.Батгэрэлийн дараагийн тулаан одоогийн байдлаар тодорхойгүй байгаа ба 2022 оны эхний хагаст товлогдох өндөр магадлалтай байна.

Ц.Идэрбат

“Камертон“ хамтлаг тоглолт зохион байгуулсан асуудлаар С.Амарсайхан, Д.Сумъяабазар нар мэдээлэл хийнэ
“Камертон“ хамтлаг тоглолт зохион байгуулсан асуудлаар С.Амарсайхан, Д.Сумъяабазар нар мэдээлэл хийнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц