Мэргэжлийн холимог тулааны "UFC" холбоонд хүч үзэж буй Д.Батгэрэл өнөөдөр /2021.10.17/ ээлжит тулаанаа Америк тулаанч Брэндон Дэвистэй тулалдаж, өрсөлдөгчөө нэгдүгээр үед хүнд цохилтоор ялжээ.
Тэрбээр гурван тулаан хийж хоёр ялж нэг ялагдсан амжилттай байсан юм.
Д.Батгэрэлтэй тулалдсан Брандон Дэйвис нь 1990 онд төрсөн өдгөө 31 настай Америкийн нэгдсэн улсын тулаанч юм. Мэргэжлийн карьераа 2010 оноос эхэлж нийт 22 тулаан хийж 14 ялж найман удаа ялагдсан амжилттай. 14 ялалтынхаа дөрвөн тулааныг хүнд цохилтоор, дөрвийг өчилт боолтоор, зургаан тулааныг шүүгчдийн шийдвэрээр ялсан байдаг.