ОХУ-д цар тахлын халдвар анх дэгдсэнээс хойш Covid-19 өвчнөөр нэг хоногийн дотор 1000 гаруй хүн нас барлаа. Тодруулбал, тус улсад сүүлийн долоо хоногт цар тахлын шинэ халдвар, нас баралтын тоо нэмэгдэж байсан юм.
Ийнхүү хоногийн дотор 1000 гаруй хүн нас барсан шалтгааныг иргэд нь вакцин тариулахгүй байгаатай тайлбарлажээ. Учир нь ОХУ-ын нийт хүн амын гуравны нэг орчим нь л дархлаажуулалтад хамрагдсан аж.
Энэ талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитри Песков “Вакцинжуулалт маш чухал үед ард түмэн дархлаажуулалтдаа хамрагдахгүй байна. Энэ нь өөрийгөө болон бусдыгаа үхлийн аюулд унагаж байгаа маш хариуцлагагүй, бүдүүлэг үйлдэл” гэжээ.