Дорноговь аймгийн Онцгой комиссоос дараах шийдвэрийг гаргажээ. Тодруулбал,
- Халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж, Улаанбаатар-Сайншанд чиглэлд зорчигч тээврийн галт тэргийг аялуулах саналыг Монгол-Оросын хамтарсан УБТЗ-д тавьсан.
- Сум хооронд болон аймаг доторх хөдөлгөөнийг ямар нэгэн цахим зөвшөөрөлгүйгээр шууд явуулах /хэвийн горимд шилжүүлэх/,
- Дорноговь аймгаас Улаанбаатар хот болон бусад аймаг хот руу явах хөдөлгөөнийг ямар нэгэн бүртгэл, зөвшөөрөл, хязгаарлалтгүйгээр шууд нэвтрүүлэх.
Улсын Онцгой комиссын 23 дугаар хуралдааны шийдвэрийн дагуу Өмнөговь, Дорноговь аймаг руу явах зорчих хөдөлгөөний хязгаарлалт өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Тиймээс Улаанбаатар хот болон бусад аймаг, орон нутгаас Дорноговьд ирэх иргэд smart.dornogovi.gov.mn цахим хуудаст хандан иргэний үнэмлэх болон PCR шинжилгээний сөрөг хариуг шивж хүсэлтээ илгээх бол Улаанбаатар болон бусад аймаг хотод байгаа Дорноговийн харьяалалтай иргэд үндсэн хаягтаа, ирэх тохиолдолд smart.dornogovi.gov.mn цахим хуудаст хандан бүртгүүлэхэд болох аж.