Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Парисын Их дуулгаас Б.Хорлоодой, Э.Ариунболд нар хүрэл медаль хүртлээ

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 0 секунд

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны ээлжит цуврал тэмцээний нэг болох “Парис-2021” Их дуулгын тэмцээн энэ сарын 16-17-нд Францын нийслэлд болж шилдгүүдээ тодруулж байна.

Өчигдөр буюу Их дуулгын эхний өдөр эмэгтэй 48, 52, 57 кг, эрэгтэй 60, 66, 73 кг жингийн барилдаанууд явагдаж алт, мөнгө, хүрэл медалийн эзэд тодорлоо. Монголын шигшээ багаас өрсөлдсөн тамирчдаас эрэгтэйчүүдийн 60 кг жинд Э.Ариунболд, эмэгтэйчүүдийн 52 кг-д Б.Хорлоодой нар Парисын Их дуулгын хүрэл медальтнууд болов.

Тодруулбал, ОУХМ Б.Хорлоодой хүрэл медалийн төлөө Францын жүдоч Хлое Девиктортой барилдаж иппон үнэлгээгээр цэвэр ялсан бол Э.Ариунболд Их дуулгын хүрлийн төлөөх барилдаанд Японы жүдоч Гэнки Когатай барилдаж вазари үнэлгээгээр давсан юм.

Дархлаажуулалтын цэгүүд өнөөдөр АЖИЛЛАХГҮЙ
Дархлаажуулалтын цэгүүд өнөөдөр АЖИЛЛАХГҮЙ
 
УИХ-ын хаврын ээлжит чуулган 278 хууль тогтоомж баталснаар хаалтаа хийлээ
УИХ-ын хаврын ээлжит чуулган 278 хууль тогтоомж баталснаар хаалтаа хийлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.