Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Эрдэнэ: Б.Бейсен, Ж.Батсуурь нар хэд хэдэн сонгуульд АН-ын дотоод дүрмийг зөрчсөн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

УИХ-ын гишүүн Б.Бейсен, Ж.Батсуурь нарын АН-аас хөөх асуудлыг АН-ын үндсэн дүрмийн хороо хэлэлцэх талаар намын дарга С.Эрдэнэ мэдээлсэн.

Энэ талаараа тэрбээр "Удаа дараагийн орон нутгийн сонгууль болон Ерөнхийлөгчийн сонгуульд зарим нэг аймаг, дүүрэгт намын дотоод дүрмийг зөрчсөн. Жишээ нь, Баян-Өлгий аймагт Б.Бейсен тухайн үеийн намын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Баян-Өлгий аймгийн АН-ыг сонгуульд оролцохгүй байх чиглэлийг гаргаж ИХТ нарыг сонгуулийн үйл ажиллагаанд оролцохгүй байхыг чиглэл болгосон.

Ж.Батсуурийн хувьд Сүхбаатар аймгийн хэмжээнд сонгуульд АН-ыг хангалттай хэмжээнд оролцуулаагүй, АН-ын үндсэн дүрмийг ноцтой зөрч гэдэг үндэслэлээр намаас түтгэлзүүлэх талаар хэлэлцэнэ. Энэ бүх баримтууд үндсэн дүрмийн хороонд ирсэн. Үүнийг шалгаж хэлэлцэнэ. Мэтгэлцээний зарчмаар хэн нэгэн хүнийг хэлмэгдүүлэхгүйгээр шийдвэрийг гаргана" гэлээ.

Эрээнд бүх нийтийг шинжилгээнд хамруулж эхэлжээ
Эрээнд бүх нийтийг шинжилгээнд хамруулж эхэлжээ
 
Ёс зүйн хариуцлага хүлээж, барилдах эрхээ хасуулаад буй бөхчүүд: Ид барилдаж, цолоо ахиулах насан дээрээ зохисгүй үйлдэл гаргаж, цаг хугацаагаа бүү алдаарай . Гаргасан үйлдэлдээ гэмшиж байгаа