Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Анужин: Шингэн тамхины хэрэглээ ямар ч хяналтгүй байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 43 секунд

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг эхний хэлэлцүүлгийг хийсэн.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн П.Анужин электрон тамхины эрх зүйн зохицуулалтын асуудлыг тодрууллаа.

УИХ-ын гишүүн П.Анужин "Зарим импортын бараанд онцгой албан татвар ногдуулах замаар төсвийн орлогыг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор нэг асуулт асууя. 1500-2500 удаа сорох хэмжээтэй шингэн электрон тамхинд ямар татвар ногдуулах тухай бодлого зохицуулалт байхгүйгээс 2020-2021 онд импортлогдсон 822 мянган электрон тамхинд онцгой татвар ногдуулаагүй байна. Шингэн тамхи гэдэг зүйл зөвхөн татвартай холбогдоод зогсохгүй. Хүнсний дэлгүүрт 9-11 настай хүүхдүүд шингэн тамхийг чөлөөтэй авч байна. Энэ бол Монгол хүний эрүүл мэндийн ноцтой асуудал. Эрүүл мэндтэй холбоотой энэ зүйлийг татварын бодлогогүйн нэрийдлээр явуулж байгаад ямар зохицуулалт хийх вэ" гэж асуув.

Сангийн сайд Б.Жавхлан "Электрон тамхитай холбоотой татварын зохицуулалтын хууль байхгүй учраас татвар аваагүй. Үүнийг онцгой татвартай болгоё гээд гишүүд санаачлаад хууль өргөн барьсан. УИХ-д хэлэлцэгдээд хууль болоод цаашдаа хэрэгжих юм бол тэр хуулийнхаа дагуу татвараа аваад улсын төсвийн бодлогодоо тусгана" гэв.

ЭМЯ: 2076 хүнээс халдвар илэрч, 16 хүн нас барлаа
ЭМЯ: 2076 хүнээс халдвар илэрч, 16 хүн нас барлаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.