Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шүүх эрх мэдэл , хууль сахиулах алба хаагчдын Үндэсний чуулган эхэллээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 15 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор шүүх эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын Үндэсний чуулган Төрийн ордонд болж байна.

Чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж үг хэлсэн бөгөөд УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар мэндчилгээ дэвшүүлэв.

Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг “Шүүхийн шинэчлэл: бие даасан байдал, чиг үүрэг, хариуцлага” сэдвээр чуулганд илтгэл тавина. Мөн Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон албаны бусад хүмүүс шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын тулгамдаж буй асуудлаар илтгэл тавьж, оролцох юм.

Чуулган “Шүүх эрх мэдлийн хараат бус, бие даасан байдал ба хуулийн засаглал”, “Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаа ба хүний эрх, эрх чөлөө”, “Хуульч бэлтгэх тогтолцоо ба хуульчийн сахилга хариуцлага” сэдвүүдээр салбар хуралдаануудаар үргэлжилнэ. Салбар хуралдаанаас гарсан санал дүгнэлтийг оролцогчдод танилцуулж, Үндэсний чуулганаас зөвлөмж гаргах юм.

Х.Ганхуяг: Одоогийн хөрөнгө оруулалтын хууль уул уурхайд зориулагдсан юм шиг хардлага төрүүлж байгаа
Х.Ганхуяг: Одоогийн хөрөнгө оруулалтын хууль уул уурхайд зориулагдсан юм шиг хардлага төрүүлж байгаа
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.