Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ганбат: Ц.Тувааныг хөөж, С.Ганбаатар болон Н.Алтанхуягийг бүлгээс хөөлөө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 57 секунд

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат УИХ-ын гишүүн Ц.Тувааныг АН-аас хөөж буйг мэдэгдлээ. Тэрбээр "Намын эсрэг ажилласан гэдэг үндэслэлээр УИХ-ын гишүүн Ц.Тувааныг Ардчилсан намаас хөөлөө.

УИХ-ын гишүүн Ц.Туваан нь АН-ын Үндэс дүрмийн 3.7.1, 3.7.3, 3.7.5, 3.7.6 дугаар заалтад тусгагдсан намын гишүүний үүргээ хүлээгээгүй тул ёс зүйн хариуцлага тооцож сануулах арга хэмжээ авсан. Гэвч Ц.Туваан нь Үндсэн дүрмийг удаа дараа зөрчин, намын эсрэг үйл ажиллагаа явуулсан тул Үндсэн дүрмийн хорооны тогтоолоор Ц.Тувааныг дөрвөн жилийн хугацаанд намын гишүүнчлэлээс хасаж сахилгын шийтгэл хүлээлгэлээ.

Мөн бие дааж УИХ-д орж ирсэн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг бүлгийн гишүүнээс хаслаа" гэв.

Замын-Үүд, Эрээний боомтыг хаалаа
Замын-Үүд, Эрээний боомтыг хаалаа
 
Г.Дамдинням: Ирэх 7 хоногт БНХАУ руу шатахууны асуудлаар айлчлал хийх гэж байхад гэнэт ийм хорлон сүйтгэх ажил хийж байгаа нь санамсаргүй тохиолдол биш