Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Өнөрболор: Х.Ганхуяг гишүүн та хариуцлагагүй үйлдлийнхээ талаар тайлбар хийхийг шаардаж байна᠌

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 11 секунд

УИХ-ын намрын чуулганы эхний хуралдаан болж, Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжсэн.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулинд гадаадын иргэн Монгол Улсад хөрөнгө оруулсан хөрөнгийн хэмжээ нь 100 мянган ам.доллар буюу түүнээс дээш байснаар виз олгохоор зохицуулагдсан. Тэгвэл энэхүү хөрөнгийн хэмжээг 50 мянган ам.доллар болгох талаар ажлын хэсэг нэгдэж УИХ-д өргөн барьсан билээ. Энэ асуудал нь цахим орчимд ихээхэн шуугиан дагуулаад байгаа бөгөөд ажлын хэсгийн гишүүн Д.Өнөрболор өөрийн байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Хөрөнгө оруулалтын тухай хуулийн өөрчлөлттэй холбоотой маргаан дагуулж буй гадаадын иргэн оршин суух эрх олгох босгыг бууруулсан хоёр зүйл заалтыг буцаан татах санал гаргахаа илэрхийлж байна. Хуулийн төслийн ахлагч Х.Ганхуяг гишүүн та хариуцлагагүй хандсан үйлдлийнхээ талаар тайлбар хийхийг шаардаж байна᠌" гэжээ.

Б.Мэргэн: Э.Одбаяр дахин гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй байхад цагдан хорьж байгаа нь үндэслэлгүй
Б.Мэргэн: Э.Одбаяр дахин гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй байхад цагдан хорьж байгаа нь үндэслэлгүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд