Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Батчимэг: Иргэн Э.Одбаярыг хорьж байгаа нь сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой байж болзошгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 38 секунд

Зон олны намын зүгээс иргэн Э.Одбаярыг 461 дүгээр ангид саатуулагдаж байгаатай холбоотой мэдээлэл хийлээ.

Зон олны намын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Батчимэг "Иргэн Э.Одбаяр нь 461 дүгээр ангид хоригдсон шалтгаан нь иргэн Д.Монголхүүг суллаж авч явсан хэсэг бүлэг иргэдийн асуудал биш. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гаргасан гомдолтой холбоотойгоор хэрэг үүсгэж шалгагдсан. Ийм учраас хоригдсон.

Манай намын зүгээс хүн бүр эрх тэгш байх ёстой гэсэн үзэл баримталдаг. Үнэний төлөө явж байгаа эдгээр залуусыг бид үргэлж дэмжиж ажиллана. Магадгүй манай намын удирдлагыг барьж хорьж байгаа нь сонгуулийн үйл ажиллагаатай холбон цагдан хорьж байж болзошгүй гэж сэжиглэж байна. Учир нь маргааш УИХ-ын нөхөн сонгууль явагдах гэж байгаатай холбоотой сонгуулийг өнгөртөл иргэдийг сэнхрүүлэх, турхирах үйл ажиллагаа гаргаж болзошгүй гэсэн үүднээс иргэн Э.Одбаярыг хорих үйл ажиллагаа явуулж байна гэж сэжиглэж байна" гэв.

Э.Одбаярын өмгөөлөгч Б.Мэргэн "Э.Одбаярын гэм бурууг үнэн зөв тогтоосон эсэх нь нэг асуудал. Хоёрдугаарт хичнээн буруутай байсан ч эрүүгийн хэргийг шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явах ёстой. Юун түрүүнд бурууг нь тогтоогоод арга хэмжээ авах ёстой. Шүүх яллагдагчийг шүүх хуралдаанд оролцох эсэхийг тодруулах ёстой. Оролцох хүсэлтээ гаргасан бол оруулцна. Гэтэл оролцуулаагүй. Хоёрдугаарт өмгөөлөгчид заавал мэдэгдэх ёстой. Гэтэл өмгөөлөгчид мэдэгдээгүй. Үүнийгээ өмгөөлөгчид мэдэгдсэн боловч ирээгүй гэж худлаа байдлаар тайлбарласан. Эрүүгийн хэргийн шийдвэрлэх тухай хуульд ч, Үндсэн хуульд ч тэр шүүхээр гэм буруу нь тогтоогдоогүй үед хэнийг ч гэмт хэрэгтэн гэж тооцох ёсгүй. Тэгэхээр шүүх тухайн хүнийг гэмт хэрэгтэн гэж тооцоогүй байхад дахин гэмт хэрэг үйлдэж байна гэж байгаа нь өөрөө логик, уялдаагүй шийдвэр болсон. Э.Одбаярын хувьд дахин гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь тогтоогдоогүй. Яллагдагчаар ч татаагүй. Тийм байхад дахин гэмт хэрэг үйлдсэн гэж цагдан хорьж байгаа нь үндэслэлгүй байна" гэлээ.

УОК-ын Нэгдсэн шуурхай штаб ор зохицуулалтын талаар хуралдаж байна
УОК-ын Нэгдсэн шуурхай штаб ор зохицуулалтын талаар хуралдаж байна
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.