Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Занданшатар: “Хайрхан” хөгжлийн төвийн газар 10 мянган мод тарих ажлыг эхлүүллээ

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

УИХ-ын дарга Г.Занданшатар Тэрбум мод тарих уриалгад нэгдэн Чингэлтэй дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт орших “Хайрхан” хөгжлийн төвийн газар 10 мянган мод тарих ажлыг эхлүүлжээ.

Тэрбээр "Намрын адаг сарын шинийн 3-ны Балжинням, дашнямтай билэгт сайн өдрийн өглөө манай хамт олон Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод тарих уриалгад нэгдэж, Чингэлтэй дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт орших “Хайрхан” хөгжлийн төвийн газар 10 мянган мод тарих ажлыг эхлүүллээ.
Дэлхий дээр өдөр бүр олон сая модыг огтолж байдаг. Тэр хэмжээгээрээ бид нөхөн тарьж байх хэрэгтэй. Дэлхий нийтийн цөлжилт, цаг агаарын өөрчлөлт нь хүний амьдралд хэрхэн нөлөөлж байгааг хүн бүр мэдэрч харж байна. Тиймээс байгаль хамгаалах, хайрлах нь мод тарихаас эхэлнэ.
Мод тарих үндэсний хөдөлгөөнийг өрнүүлснээр дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм. Тэрбум мод тарих уриалгад нэгдэцгээе" гэжээ.

May be an image of 4 people, tree and outdoors

ТЦА: Шаардлагагүй тохиолдолд хол зам зорчихгүй байхыг зөвлөж байна
ТЦА: Шаардлагагүй тохиолдолд хол зам зорчихгүй байхыг зөвлөж байна
 
Монгол Улсын начин Б.Ганбаатарын нэрэмжит хүчит 128 бөхийн барилдаанд  Улсын аварга О.Хангай түрүүлж, үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар үзүүрлэв