
Насны хувьд авч үзвэл, 0-15 насны 9%, 15-64 насны 85%, 65-аас дээш насны 6% тус тус эзэлж байгаа юм. Сурах насны иргэдийн 2406 нь сургуульд сурдаггүй бол 435 нь сургууль завсардсан харин тусгай сургуульд 1212, ердийн сургуульд 4150 хүүхэд суралцаж байгаа аж.
Нийгмийн даатгалын тэтгэвэр тогтоолгосон 42 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа ба төрөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 22 нэр төрлийн тусламж, тэтгэмж, хөнгөлөлт үзүүлж өнгөрч онд улсын төсвөөс нийт 18.1 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Нийт 13 мянга бэрхшээлтэй иргэн хөдөлмөр эрхэлж байгаагаас 687 нь төрийн байгууллагад ажиллаж байгаа юм.