Фэйсбүүк болон Instagram, WhatsApp зэрэг аппликейшнууд хэдэн цагийн турш нэвтрэх боломжгүй болж олон тэрбум хүмүүсийн ашигладаг харилцаа холбооны платформууд ажиллагаагүй болов.
Фэйсбүүк, Инстаграм, WhatsApp, Мессенжер, Окулус зэрэг Фэйсбүүкийн аппликейшнүүдийн ажиллагаа зогссон мэдэгдлийг Зүүн бүсийн цагаар буюу манай орны цагаар 23.40 цагийн орчимд төв салбарт ирүүлжээ.
Дэлхий даяар 3.5 тэрбум гаруй хүн найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ харилцах, улс төрийн мессеж түгээх, бизнесээ өргөжүүлэх зорилгоор Facebook, Instagram, Messenger, WhatsApp ашигладаг.
Фэйсбүүк тасалдсанаас үүдэн тус аппликейшнийг үүсгэн байгуулагч Марк Зукербэрг 6.6 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн байна.