Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Согтуугаар жолоо барьж яваад зам тээврийн осол гаргаж, амиа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, “Зунжин” зуслан явах чиглэлийн автозамын зорчих хэсэгт хоёр автомашин мөргөлдөж, нэг хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдсан тухай дуудлагыг өчигдөр буюу 10 дугаар сарын 5-ны өдөр бүртгэгджээ. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход иргэн Ч “Бенз-E280” загварын суудлын автомашиныг согтуугаар жолоодож яваад урсгал сөрж, иргэн М-ийн жолоодож явсан “Ар экс-450” загварын суудлын автомашиныг мөргөсөн байсан бөгөөд уг автомашинд зорчиж явсан 22 настай эрэгтэй Ц-т эмнэлгийн анхны тусламж үзүүлэн нийслэлийн ЯТТТ-д хүлээлгэн өгч, “Бенз-E280” загварын автомашины бүхээгийн хэсэгт хавчуулагдсан байсан жолооч 22 настай эрэгтэй Ч-н цогцсыг гарган тус дүүргийн Замын цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн байна.

ДАШТ-ээс Т.Тулга Монгол Улсад хоёр дахь хүрэл медалийг авч ирлээ
ДАШТ-ээс Т.Тулга Монгол Улсад хоёр дахь хүрэл медалийг авч ирлээ
 
“Хасын Хүлэгүүд“ “Бишрэлт Металл“ багийн цувралын хоёр дахь тоглолт маргааш болно
“Хасын Хүлэгүүд“ “Бишрэлт Металл“ багийн цувралын хоёр дахь тоглолт маргааш болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.