Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДАШТ-ээс Т.Тулга Монгол Улсад хоёр дахь хүрэл медалийг авч ирлээ

Ангилал
Нийгэм Спорт
Огноо
Унших
1 минут 10 секунд

Норвегийн Осло хотод болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ний 125 кг-ын жинд ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл Монголын багийн анхны хүрэл медалийг авч ирээд байсан юм.

Тэгвэл ОУХМ Т.Тулга Ослогийн “Жордал Амфи” ордноос ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Монголын багийн хоёр дахь хүрэл медалийг авч ирлээ.

Тодуулбал Т.Тулга өчигдөр 1/8 шигшээд 23 хүртэлх насны дэлхийн аварга Японы Кайки Ямагүчиг 3:2-оор, шөвгийн наймд 2020 оны Дэлхийн цомын аварга, Армений Вазген Теваняныг 2:1-ээр тус тус ялсан ч хагас шигшээд энэ жилийн Европын аварга ОХУ-ын Загир Шахиевт 4:4-өөр тун харамсалтай ялагдсан. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд Энэтхэгийн Рохит Рохиттэй хүч үзэж 6:4-өөр илүүрхэж яваад цаг дуусахаас 20 секундын өмнө мушгиж 4 оноо авч үргэлжлүүлэн өрсөлдөгчөө цэвэр дарж ялалт байгуулав

Гал түймэр унтраах үндсэн албаны 21 автомашиныг өнөөдөр хүлээн авна
Гал түймэр унтраах үндсэн албаны 21 автомашиныг өнөөдөр хүлээн авна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд