Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дуучин Т.Дэлгэрмөрөнг саатуулах төвд түр саатуулжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 52 секунд

"Солонгон ааштын Увидас” фэйсбүүк цахим хуудсанд 2021 оны есдүгээр сарын 29-ний өдрийн 0:45, 10:30 цагуудад Т.Дэлгэрмөрөн нь Т.Анандаад гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, алахаар сүрдүүлсэн бичлэгт Цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүй ажиллагааг явуулан шалгаж байна.

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хорооны “Хамтарсан баг”-тай хамтран халдвар хамгааллын дэглэмийг баримтлан иргэн Т.Анандаагаас мэдүүлэг авч, аюулын зэргийн үнэлгээ, нөхцөл байдлын үнэлгээг хийсэн байна.

Улмаар Т.Дэлгэрмөрөнгөөс мэдүүлэг авч, саатуулах төвд түр саатуулжээ. Тодруулбал, Дээрх үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйл “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих”-д зааснаар зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.

Улсын хэмжээнд 18 нас хүрээгүй 5000 ээж хүүхдийн мөнгө авч байна
Улсын хэмжээнд 18 нас хүрээгүй 5000 ээж хүүхдийн мөнгө авч байна
 
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.