Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бараа сурталчилж, сонгуулиар ажилладаг шигээ хүнд хэцүү үед нийгмээ зөв зүйлд уриалъя, ИНФЛЬЮНСЕРҮҮДЭЭ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 12 секунд

Цахим сүлжээнд хүүхэд, залуусын хайр хүндэтгэлийг хүлээж, хэлж буй үг, хийж буй үйлдэл түүгээр ч үл барам асар их нөлөөллийг бий болгодог эрхмүүд ХААЧИВ. Сонгуулиар нам эвсэл бараадаж, нэр дэвшигч сурталчилж, өдөр тутамдаа онлайнаар бараа сурталчилдаг жишиг тэдний дунд тогтоод удлаа. Тэдний хэмээн онцлохын учир нь цөөн хүн амтай манай улсад инфльюнсерүүдийн нийгэмд үзүүлж буй нөлөөлөл нь хэн нэгэн энгийн иргэнээс хавь илүү ялгаатай учраас тэр юм. Гэхдээ гоё сайхан аль эсвэл болж бүтэшгүй хэмээн шүүмжлэхээсээ урьтаад нийгэмд "бичигдээгүй" хууль болж тогтсон багахан хариуцлагыг энэ удаад тэднээс нэхье.

Сонгуулиар хэн нэгэн гишүүнийг дэмжиж, аль эсвэл бараа бүтээгдэхүүнийг танилцуулж, олон нийтэд мэдээллийг нь хүргэх нь инфльюнсерүүдийн эрхийн асуудал. Ажил, амьдралынхаа нэгээхэн хэсэг болгосон зүйлсэд нь үг тулгах илүүц. Харин инфльюнсерүүд цар тахлын хүнд хэцүү цаг үед үйлдлээрээ биш ч дуу хоолойгоо өргөхгүй таг чиг байсаар л.

Өрхийн эмнэлгүүд нь ачааллаа дийлэхээ больж, эрүүл мэндийн салбарынхан нь хүний нөөцийн хомстолд хэдэн зуугаараа орж байхад сайн дурын ажил хийх иргэдийг татан оролцуулах гаргалгааг дэвшүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Энгийн иргэдээс авахуулаад өөр салбарын эрхмүүд ч эрүүл мэндийн салбарынхны ачааллаас цухас хуваалцахаар ажиллаж буйгаа мэдээлж байна. Тухайлбал, өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтнуудад сайн дураар туслахаар реппер Gee нэгдсэн. Түүнийг хэн нэг албан тушаалтан нь ажилла гэж шаардаагүй. Эрсдэл байсан ч түүгээр өөрийгөө яллаагүйд талархах нь зүй. Иймдээ ч реппер Gee-ийн сайн дурын ажилтан хийж буй үйлдлийг иргэд олон нийт олны танил, инфльюнсерүүд эрхээ эдэлдэг шигээ нийгэмд бусдыг манлайж, нөлөөлж, уриалж чадах үүргээ биелүүлэхийг бодитоор уриалсан явдал боллоо харж байна.

Ямар ч тохиолдолд хүний хэлэх үгээс илүүтэй хийж буй үйлдэл нь чухал. Тиймдээ ч утасны цаанаас эмч, эмнэлгийн байгууллагууддаа баярлаж талархаж буйгаа илэрхийлдэг ч цар тахлын нөхцөл байдлыг мэдсэн ч мэдээгүй мэт, харсан ч хараагүй мэт ирсэн инфльюнсер нэр нь хүндэдсэн нөхдүүд ч байна. Манай инфльюнсерүүд халдварын нөхцөлд сайн дурын ажилтан хийдэггүй юм аа гэхэд ядахдаа ажиллах хүмүүст нь нөлөөлтөл уриалаад өгчихөд алдах юмгүй. Бараа сурталчилж, сонгуулиар ажилладаг шигээ хүнд хэцүү үед нийгмээ зөв зүйлд уриалъя.

УЛААНЧУЛУУТЫН ХОГИЙН ЦЭГ: Бидний нэг ухаан алдсан байхад дуудлагаар ирсэн эмч хөлөөрөө түлхэж үзчихээд явсан
УЛААНЧУЛУУТЫН ХОГИЙН ЦЭГ: Бидний нэг ухаан алдсан байхад дуудлагаар ирсэн эмч хөлөөрөө түлхэж үзчихээд явсан
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.