Коронавирус халдварын улмаас дэлхий даяар өнөөдрийн байдлаар 4.8 сая орчим хүн амиа алджээ.
Оксфордын их сургуулийн судалгаагаар COVID-19 цар тахал нь дундаж наслалтыг Дэлхийн II дайнаас хойш хамгийн их хэмжээгээр бууруулсан хүчин зүйл болсон бөгөөд Америк эрэгтэйчүүдийн дундаж наслалт коронавирус халдварын улмаас хоёр жилээр буурсан байна.
2021 оны нэгдүгээр сарын сүүл үед өдөрт ойролцоогоор 15,000 хүн коронавирус халдварын улмаас нас барьж байсан бол тавдугаар сараас хойш нас баралт буурсаар өдийг хүрчээ.
Эх сурвалж: reuters.com